Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий, Даян дэлхийн бестселлер, Амьдралаараа дэнчин тавьсан мэт хэлэлц
  • Код: 608865
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Өөрийн бонусаа шалгах

    Энд даран нэвтэрч ороод бонус оноогоо шалгаарай

    >
    Дэлгэрэнгүй мэдээлэл

    • Зохиолч: Крис Восс. 
    • Хавтас: Зөөлөн.
    • Хуудас: 344.
    • Хэвлэгдсэн он: 2022.
    • ISBN: 978-9919-96-028-5.

    Амьдрал бол хэлэлцээр.

    Таны ажлын замнал, санхүү, нэр хүнд, хайр дурлал төдийгүй үр хүүхдийн тань хувь заяа хүртэл их бага хэмжээгээр таны хэлэлцээр хийх чадвараас шалтгаалдаг билээ.
    Хэлэлцээр хийж сурна гэдэг нь угтаа бол амьдралаас хүссэнээ авах цор ганц арга зам юм. Ямар ч харилцаанд хоёр тал хоорондоо зөрчилдөх нь зайлшгүй тулгардаг зүйл. Иймд ямар нэгэн хохиролгүйгээр хүссэнээ авахын тулд тэрхүү зөрчилдөөнийг эвтэйхэн зохицуулж сурах хэрэгтэй, бүр амин чухал шүү.


    Өдөр тутмын хэлэлцээрт гаршихын тулд юун түрүүн хэлэлцээр хийхээс дургүйлхэж, төвөгшөөхөө болих хэрэгтэй. Хэлэлцээр гэдэг нэгнийгээ үг, үйлдлээрээ айлган сүрдүүлж, дарамтална гэсэн үг биш. Харин хүний нийгмийн бий болгосон сэтгэл хөдлөлийн тоглоомыг тоглохын нэр юм. Амьдралаас бид юу хүснэ түүнийгээ авна. Гол нь зөв л нэхэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд зөв гэж бодсон зүйлээ нэхэх чадамжтай бол.


    Энэхүү номдоо би арван мянга гаруй тусгай ажилтантай холбооны мөрдөх товчоонд, барьцааны хүн суллах олон улсын хэмжээний хэлэлцээрийг удирдан хорь гаруй жил ажиллах хугацаандаа өөриймшүүлсэн зарчим, хуримтлуулсан туршлага, эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлан боловсруулсан, ямар ч төрлийн хэлэлцээрт харилцаагаа сэвтээлгүйгээр эсрэг талынхаа хандыг нь дарж, буулган авч, бодлыг нь өөрчлөхөд тань туслах цоо шинэ, сонирхолтой арга барилыг багтаасан билээ.
    Энэ ном танд ажил, амьдралд тань нөлөөлөхүйц яриа хэлцлийг хэрхэн гартаа оруулж, удирдан залах аргыг зааж өгнө. Мөн бусадтай илүү сайн ойлголцож, тэдэнд нөлөөлж, дөмөгхөн шиг үр дүнд хүрэхийн тулд хүнтэй харилцахдаа сэтгэл хөдлөл, зөн совин, мэдрэмжээ ашиглаж сургах юм.


    Гэхдээ нэг зүйлийг сануулахад, энэ бол хүний харилцааны талаар өгүүлэх байдаг л нэг ном биш юм шүү. Холбооны мөрдөх товчоонд ажилласан хорин дөрвөн жил, дэлхийн хамгийн шилдэг корпорац, бизнесийн сургуулиудад хэлэлцээрийн талаар зааж, зөвлөсөн арван жилийн туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан ул суурьтай, нухацтай бодож боловсруулсны үндсэн дээр төрөн гарч, бодит амьдрал дээр туршигдсан хэлэлцээр хийх цоо шинэ онол юм.


    Дэлхийн 50 гаруй улсад хэвлэгдэн гарч, даян дэлхийн уншигчдын зөвшилцөлд хүрэх хөтөч болоод буй Крис Воссын “Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий” ном Монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа.

    Хүргэлт
    Улаанбаатар хотын захиалга:

    Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.

    Орон нутгийн захиалга:

    Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.

    Хүргэлтийн төлбөр:

    УБ хот дотор хүргэлтийн төлбөр 5000 төгрөг байна.
    Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.

    Төлбөр төлөх боломжууд

    Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.

    Буцаалтын журам

    Худалдан авсан бүтээгдэхүүн таны сэтгэлд нийцэхгүй бол 7 хоногийн дотор солих, буцаах боломжийг олгох бөгөөд бид танаас шалтгаан асуухгүйгээр өөрсдөө очиж солилт, буцаалтын үйлчилгээг үзүүлнэ.

    Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.

    Хэрэглэгчийн үнэлгээ
    0 үнэлгээ
    Хэрэглэгчийн асуулт (0)
    Асуулт үлдээх
    2+1 =


    Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий, Даян дэлхийн бестселлер, Амьдралаараа дэнчин тавьсан мэт хэлэлц
  • Код: 608865
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Хамгийн их үзсэн коллекцууд