Ерөнхий мэдээлэл: Жимс, ногооны, смүүти, жүүс зэргийг шинээр нь бэлтгэн уух боломжтой. Цэнэглэдэг тул хаана ч хэрэглэхэд хялбар, хөнгөн, авсаархан. Хүний биед аюулгүй материалтай, удаан эдэлгээтэй. Их бие дээрээ усны хэмжээ заагчтай. 2 төрлийн тагтай — Соруултай таг болон бутлагч иртэй таг. Усны сав болгон ашиглах боломжтой. Өндөр хүчин чадалтай батарей. 4 цаг цэнэглээд 6–8 аяга шүүс гаргах боломжтой Хүнсний зориулалттай PC хуванцар их биетэй. 304 зэвэрдэггүй ган 10 ширхэг иртэй тул илүү хурдан, нарийн бутлах чадвартай. Бэлгэнд өгөхөд тохиромжтой үйлдвэрийн хайрцагтай. Соруул, оосор, цэнэглэгч дагалдана. Ажиллуулахдаа асаах товчийг 2 удаа дарна.
Ажиллуулах заавар: - Бүрэн цэнэгтэй цэнхэр гэрэл асаж байгаа үгүйг шалгана. Хэрвээ цэнэггүй байвал улаан гэрэл анивчина.
- 800 мл-ээс хэтрүүлэхгүй орцуудаа бүгдийг нь хийнэ. \60'C градусаас илүү халуун зүйл хийж болохгүй\
- Төхөөрөмжийг цагийн зүүний дагуу чанга эргүүлсний дараа цэнхэр гэрэл 5 удаа анивчина \Хэрэв таглаа нь сул байх үед асаах товчин дээр дарвал асахгүй ба улаан, цэнхэр гэрэл ээлжлэн асна \
- Асаах товч дээр 2 удаа дараад сайтар холихын тулд сэгсэрнэ \Тасралтгүй ажиллах хугацаа 40 секунд\
- Унтраахдаа асаах товч дээр удаан дарна
- Хэрэв доторх зүйлсээс болж төхөөрөмж гацвал улаан гэрэл 5 cекундын турш анивчина
- Цэнэг нь дуусаж байвал улаан гэрэл 10 cекундын турш анивчина
- 1 удаадаа 40 секунт ажиллаад 2 минут амарна. \2 удаа давтагдана\
- Ингэж тасралтгүй 2 удаа ажилласны дараа 15-20 минут амарна
Багтаамж: бутлагч иртэй таг-800 мл
соруултай таг- 1100 мл
Ажиллах хүчдэл: 7.4V
Хүч: 80W
Батарейны хүчин чадал: 1300mAh
Бүрэн цэнэглэх хугацаа: 4 цаг
Материал: их бие-Хүнсний зориулалттай PC хуванцар
ир-304 зэвэрдэггүй ган
Анхааруулга: Иртэй хэсгийг усанд дүрж угаахгүй зөвхөн чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ
Төхөөрөмж ажиллахгүй байх шалтгаанууд
1. Цэнэг нь дүүрэн биш байвал 10 cекундын турш улаан гэрэл тасралтгүй асна
2. Төхөөрөмж ажиллуулж байх үед ир хэсэгт ямар нэгэн зүйл гацвал улаан гэрэл 5 удаа анивчина
3. Тагны силикон хэсэг дутуу угсрагдсан бол ус гоожино
4. Цэнэглэж байх үед aдаптер нь 5V 1A-аас бага хүчдэлтэй байвал цэнэглэгдэхгүй. Цэнэглэж байх үед улаан гэрэл тасралтгүй асаж дүүрсэн үед цэнхэр гэрлээр солигдоно
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Барааг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан буцаах эсвэл солих боломжтой. Буцаах бараа сав баглаа боодол бүтэн, шошго эвдрээгүй, ашиглаагүй, үнэр болон бохирдолгүй байх ёстой. Солилт буцаалтын журам
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.