Ерөнхий мэдээлэл: 4 төрлийн суурин кабель буюу залгууртай тул нэмэлтээр usb залгуур авч явах шаардлагагүй. Lightning, ( I phone) Micro-USB, (android) Type-C болон USB-A оролттой тул ямар ч төрлийн утас, таблет, дагалдах төхөөрөмжийг шууд цэнэглэж болно. 3 төхөөрөмжийг нэгэн зэрэг цэнэглэх чадвартай. Хөнгөн, нимгэн ABS материалтай их бие нь бат бөх, элэгдэлд тэсвэртэй ба авсаархан хэмжээ нь аялал, өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой. Хэт халалт, богино холболт, хэт цэнэглэлтээс хамгаалах ухаалаг хамгаалалттай системтэй. Минималист загвар, гарт эвтэйхэн ABS гадаргуутай. 37Wh энергийн хэмжээтэй тул олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын стандартад бүрэн нийцдэг. Онгоцонд авч явахад асуудалгүй. Уг powerbank нь бүрэн цэнэгээрээ бусад төхөөрөмжийг 1-2 удаа (батерейны хэмжээнээс хамааран) цэнэглэх чадвартай.
Үзүүлэлт:
Загвар: WiWU P08BМатериал: ABS Plastic
Өнгө: хар, цагаан
Багтаамж: 10,000 mAh
Оролт (Input): USB-C / Micro / Type-C – 5V⎓2A (өөрийгөө цэнэглэх)
Гаралт (Output): Lightning / Micro / USB-C – 5V⎓2A (бусад төхөөрөмж цэнэглэх
Нийт гаралт: 5V⎓2A (хамгийн их)
Жин: 245 гр
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.