Ядаргааг ялан дийлцгээе

Та өөрөөсөө “ Би яагаад ядраад байна вэ? “ гэж асууж үзсэн үү? Бид энэ удаагийн нийтлэлдээ ядаргааг үүсгэдэг нийтлэг шалтгаанууд мөн буцаад хэрхэн эрч хүчтэйгээр ажилдаа орох талаар бяцхан зөвөлгөөг танд хүргэж байна.  

 

Таныг ядрахад хүргэх олон шалтгаанууд байдаг. Жишээ нь : Нойргүйдэл, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс, эрүүл мэндийн асуудлууд гэх мэт... Та бидний бэлтгэсэн доорхи зөвлөмжийг дагаснаар ядаргаанаас хурдан ангижирч чадна.  

 

  1. 1. Нойргүйдэл  


18-60 насны хүмүүс эрүүл байхын тулд өдөрт 7 эсвэл түүнээс дээш цагийн нойр авч байх хэрэгтэй гэж Америкийн нойр ба нойрны эм судлалын хүрээлэнгээс мэдэгдсэн байна. Орой бүр 7-с бага цаг унтах нь сульдах, хөдөлмөрийн бүтээмж буурах, осол гаргах өндөр эрсдэл зэрэгтэй холбоотой байдгаас гадна олон төрлийн эрүүл мэндийн асуудлуудыг ч мөн дагуулдаг байна. Үүнд таргалалт, цусны даралт ихсэх, сэтгэл гутрал, зүрх судасны өвчин, харвалт болон богино наслалтын аюулыг  өсгөдөг байнаХангалттай хэмжээний нойр авахын тулд та :  

  • Тогтмол цагт орондоо орж, тогтмол цагт сэрдэг байх 

  • Өдөр унтахаас зайлсхий  

  • Унтлагын өрөөгөө дуу чимээгүй, харанхуй, мөн унтахад тохиромжтой температуртай байлгах 

  • Кафейн агуулсан уух зүйлсийг хязгаарлах 

  • Тамхи болон спиртийн төрлийн уух зүйлсийг орондоо орохоос өмнө хэрэглэхгүй байх 


  1. 2. Зохисгүй хооллолт 


Ядаргааг зохицуулах хамгийн хялбар арга бол хооллолтондоо анхаарч эрүүл зөв хооллох юм. Та доорх хооллолтын зөвөлгөөг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлснээр зөв хооллож эхлэх боломжтой. 

  • Биед шаардлагатай шим тэжээлийг зохих хэмжээгээр идэх 

  • Тавагныхаа талыг жимс, хүнсний ногоогоор дүүргэх 

  • Үр тарианы хэрэглээний хагас нь бүхэл үрийн гаралтай байх 

  • Бага тослогтой болон тослоггүй сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх 

  • Уургийг олон төрлийн бүтээгдэхүүнээс авах 

  • Сахарын хэрэглээг багасгах 

  • Өглөөний цайг бүү алгас 

  • Тогтмол давтамжтай хооллох 

  • Ус хангалттай уух 


  1. 3. Суугаа амьдралын хэв маяг  


Танд ядарсан үедээ буйдан дээр суугаад амрах нь цорын ганц хариулт мэт санагдаж магадгүй юм. Гэвч босоод хөдөлгөөн хийснээр өөрийгөө идэвхжүүлэх болон ядаргаа сульдааг арилгаж чадах хамгийн сайн арга байж болох юм шүү. Дасгал хөдөлгөөн хийх нь эрч хүч нэмэх болон ядаргааг бууруулахад туслах болно. Америкчуудад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний удирдамжинд насанд хүрэгчдийг 7 хоног бүр 2 цаг 30 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж 2 болон түүнээс дээш удаа булчинг чангалах сургалт үйлчилгээнд хамрагдахыг зөвлөсөн байдаг. 


4. Хэт их стрессдэх 

Стрессийг өдөөж болох олон нөхцөл байдал байдаг. Ажил, санхүүгийн асуудлууд, хосын харилцааны асуудлууд, амьдралын томоохон үйл явдлууд болон нүүх, ажилгүйдэл, дотны хүнээ алдах зэрэг стресс үүсгэх нөхцөл байдал бүхий жагсаалт эцэс төгсгөлгүй их. Хэт их удаан хугацааны стресс хүний бие мах бодь болон сэтгэлийн хямралын шалтгаан болж өвчин тусахад хүргэдэг. Хэрэв таны нүүр тулаад буй дарамт таныг ядаргаанд оруулах юм уу толгой өвдөх, толгой таллаж өвдөх эс бөгөөс булчин сулрахад хүргэж байвал эдгээр дохиог үл тоож болохгүй. Тайвшрах хүртлээ хэсэг хугацаагаар завсарлага аваад доорх зөвлөмжүүдийг туршаад үзээрэй.


  • Стрессийн эх сурвалжийг олж илрүүл  

  • Стрессийн тэмдэглэл тогтмол хөтлөх 

  • Үгүй гэж хэлж сур. Өөрийнхөө ажиллах хязгаарыг мэдэрч түүндээ тааруулж ажиллах хувиараа зохицуулаарай  

  • Таныг стрессд оруулж буй зүйлсээс татгалзаж сур 

  • Ямар нэг зүйл таныг шаналгаад буй бол түүнийг дотроо хадгалахын оронд өөрийн мэдрэмж бодлоо илэрхийл 

  • Стрессдүүлж буй нөхцөл байдлуудыг эерэг талаас нь харах гээд оролдоод үзээрэй. 

  • Өөрчлөх боломжгүй зүйлийг хүлээж авч сур 

  • Уучилж өршөөхөд суралцах 


  1. 5. Эрүүл мэндийн шалтгаанууд 


Хэрэв та идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж, стрессийн түвшин бууруулах аргуудыг хэрэглэж, нойроо сайн авч байсан ч гэсэн үргэлж ядраад байвал эрүүл мэндийн шалтгаантай байж болох юм шүү. 

Гол шинж тэмдгээр ядаргаа гэж тооцогддог зарим түгээмэл нөхцөлүүдээс дурдвал: 


  • Цус багадалт 

  • Бамбай булчирхай  

  • Чихрийн шижин 

  • Сэтгэлийн түгшүүр /Anxiety/ 

  • Сэтгэлийн хямрал /Depression/ 

  • Архаг ядаргааны хам шинж 

  • Шээсний замын халдвар 

  • Хоолонд тэсвэргүй байдал  

  • Зүрхний өвчин 

  • Жирэмслэлт  

  • Аминдэм эрдэс бодисын дутагдал 


Хэрвээ танд дээрхи шинж тэмдгүүд илэрвэл аль болох хурдан мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.  

Сэтгэгдэлүүд

Can generic medicines be customized for individual patient needs clomid sale?

goncino

2024-04-21

nothing special
_________________
iddaa kuponu sonuçları sorgulama - canlı iddaa hata

Iddaashura

2024-04-17

Trearry

2024-04-15

Trearry

2024-04-14

The development of stromectol dosage, containing ivermectin, as a novel veterinary formulation for use in aquaculture holds promise for addressing parasitic infections in farmed fish populations. By providing targeted treatment options for common ectoparasites and endoparasites affecting fish health, these formulations contribute to the sustainability and profitability of aquaculture operations.

Poorymn

2024-04-01

Thanks, +

Esbetrorm

2024-04-01

One of the challenges in evaluating stromectol's efficacy in COVID-19 treatment is the lack of large-scale randomized controlled trials. stromectol online Many of the studies conducted thus far have been small, observational, or retrospective in nature, making it difficult to draw definitive conclusions about its effectiveness.

ethetle

2024-03-28

As HCQS undergoes genericization, hydroxychloroquine's accessibility improves, but it also raises questions about quality control and the role of branding in patient trust and drug efficacy.

Erojers

2024-03-18

ничего подобного
_________________
iddaa bugünkü maç sonucu - mislistudio

CanliNonee

2024-03-08

IyannaMiz

2024-02-18
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.