Живхний харшил гэж юу вэ?

Живх нь нярай хүүхдийн хамгийн анхны хэрэглээ байдаг. Өдөр тутмын хэрэглээ болсон тэрхүү живх нь хүүхдийн арьсыг цочроож үрэвсүүлэн тууралт, нуралт, улайлт зэрэг таагүй харшлын нөлөө үзүүлдэг.

ЖИВХНИЙ ХАРШИЛ ҮҮСГЭДЭГ ГОЛ ШАЛТГААН ЮУ ВЭ?

1.      Цочрол - Хүүхдийн арьс нь маш эмзэг байдаг. Мөн хүүхдийн арьсанд байнга хүрч байх хамгаалалт болж живх. Өтгөнийг нь цэвэрлэхгүй удаан байлгах зэрэг нь хүүхдийн арьсыг үрж цочроох үндэс болдог.

2.      Халдвар – Нярай хүүхэд өдөрт 20-25 удаа 10-15 мл хэмжээтэй шээдэг бөгөөд томрох тусам шээх тоо багасч хэмжээ нь ихэсдэг. Норсон живхийг солихгүй удааснаас болж шээс нь арьсны pH түвшинг өөрчилж бактери болон мөөгөнцөр үүсгэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь живхний тууралтыг үүсгэдэг байна. Иймээс хүүхдийн живхийг 3-4 цаг тутамд сольж байх хэрэгтэй.

3.      Харшил – Мэдрэмтгий арьстай хүүхдүүдэд тууралт гарах нь элбэг байдаг. Зарим төрлийн угаалгын нунтаг, саван, живх болон нойтон салфетка нь хэт мэдрэмтгий арьстай хүүхдэд тууралт гарах харшил өгөх шалтгаан болдог. Иймээс хүүхдийн живхийг солих бүртээ үнэргүй, спиртийн хольцгүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

4.      Антибиотик – Антибиотик нь хортой нянг устгахаас гадна гэдсэн дэх ашигтай бактерийг устгадаг тул суулгалт өвчний эх үүсвэр болдог бөгөөд энэ нь живхний тууралтыг үүсгэнэ.

Түүнчлэн зарим тохиолдолд бор хоолонд орж байгаа хүүхдэд шинэ хоол хүнсний өөрчлөлт нь өтгөний бүтцийг өөрчилж энэ нь живхний тууралт үүсгэх нөхцөл болдог байна.

ЖИВХНИЙ ХАРШЛЫГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Живхний тууралтыг арилгахын тулд хүүхдийн живхийг ойр ойрхон шалгаж нойтон эсвэл бохирдсон даруйд нь солих хэрэгтэй.Ялангуяа цавь, гуяны нугалаа гэсэн нуугдмал хэсгүүдийг хүүхдийн зориулалтын савангаар угааж арчиж цэвэрлэн хуурай байлгах нь чухал юм. Цайрын оксид болон хүүхдэд тохирсон тосыг түрхэх нь арьсыг тайвшруулж тууралт үүсэхээс сэргийлэх болон үүссэн тууралтыг эмчилдэг.

Хүүхдийн эмч нар хүүхдээ өдөр бүр хэдэн цаг живхгүй байлгаж цочроосон арьсыг нь хатааж “амьсгалах” боломжийг олгох хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Живхний харшил нь гэрийн эмчилгээгээр 2-3 хоногт эмчлэгддэг бол ихэнх тохиолдолд түүнээс олон хоногийн хугацаа шаардагддаг.

ЖИВХНИЙ ХАРШЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

-          Хүүхдийн живхийг 3-4 цаг тутамд солих мөн солих бүртээ зориулалтын тос түрхэн аль болох хуурай, цэвэрхэн байлгах

-          Хэрэв та даавуун живх хэрэглэдэг бол үйлдвэрлэгчийн зааврын дагуу цэвэрлэх

-          Хүүхдийн угаалгын нунтагыг заасан хэмжээгээр нь хэрэглэх

-          Цайруулах болон даавуу зөөлрүүлэгч нэмэлт бодис хэрэглэхээс зайлсхийх. Энэ нь хүүхдийн арьсыг цочроодог.

-          Живхийг солин шинэ живх хэрэглэх гэж байгаа бол элдэв үнэргүй, будаггүй живхийг сонгох

-          Элдэв хурц үнэргүй, спиртийн агууламжгүй салфетка ашиглах

Хэрэв тууралт удаан хугацаанд арилахгүй,  хүүхдийн арьсан дээр шарх үлдэх, халуурах, тууралтаас идээ гарах, таны хүүхэд ердийнхөөс илүү уур уцаартай уйлагнах гэх мэт шинж тэмдэг илрэн улам даамжирч байвал яаралтай эмчид хандана уу.

Хүүхэд тань ямар төрлийн тууралттай байгаагаас шалтгаалан эмч мөөгөнцрийн эсрэг тос эсвэл антибиотик тос болон хүүхдэд тань тохирох живхийг санал болгох юм.

ХЭРХЭН ЗӨВ ЖИВХ СОНГОХ ВЭ?

Хүүхдэдээ зөв живх сонгох хамгийн эхний алхам бол анхнаас өөрт нь тохирсон живхийг сонгох. Хөвөн зөөлөн харшил өгөхгүй материалтай, агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг, шээхэд нь зузаарч бөөгнөрөхгүй, сийрэг хөнгөн, хүүхдийн хөдөлгөөнд саад учруулахааргүй живхийг сонгон хэрэглэх нь чухал юм.

Хичнээн үнэтэй, сайн чанарын живх болон тос хэрэглэдэг байсан ч хүүхдийн живхийг удаан хугацаанд солихгүй байх нь живхний харшил үүсгэнэ гэдгийг бүү мартаарай.

Сэтгэгдэлүүд

EdmundMet

2024-04-19

https://web.archive.org/web/20200706002503/https://wikicompromat.org/wiki/Станислав_Дмитриевич_Кондрашов

Daryltault

2024-04-19

EdmundMet

2024-04-19

JoshuaImiTh

2024-04-19

Shannonpounk

2024-04-19

Craigzig

2024-04-19
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.