Гэрээсээ гаралгүй болзох романтик 6 санаа

Ихэнх хүмүүс болзоог тансаг орчинд их мөнгө зарцуулан хийх ёстой гэж үздэгээс үүдэн хосуудын харилцаанд романтик байдал дутагдаж эхэлдэг. Хайр дурлал энгийн байх тусмаа амттай байдаг шиг та ямар ч нөхцөл байдалд байсан өөрийн гэртээ тав тухтай бөгөөд романтик болзоог хайрттайгаа хийх боломжтой юм.

Гэртээ болзох гэж юу гэсэн үг вэ?

Энэ нь хосууд бие биедээ цаг гаргах, хайртдаа санаа тавих, анхаарлаа төвлөрүүлэх үе юм. Ялангуяа хүүхэдтэй хосуудын хувьд өдөр тутамдаа тэдгээр асуудлуудыг болон болзоог үл тоомсорлодог.

Тэгвэл гэртээ хэрхэн романтик болзоог хийж болох бяцхан зөвлөмжийг уншигчиддаа хүргэж байна.

1.      Дулаахан уур амьсгалыг бүрдүүл

Гэртээ болзох нь гадуурх болзооноос авах таашаал, мэдрэмжийг танд өгөхгүй гэж бодож магадгүй ч өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн гэрээ тохижуулан засаж чадсанаар та гайхалтай романтик болзоог хайрттайгаа хийж чадна. Амралтын өдрүүдээр унтлаганы өрөөндөө болзож болохуйц дулаахан, романтик орчинг романтик дууны хамт бүрдүүлээрэй.

2.      Нээлттэй ярилц

Болзоонд хаана байх нь бус харин юу ярих нь хамгийн чухал юм. Бие биенээ хэр мэддэг вэ гэдгээс илүү нээлттэй харилцан яриа нь болзоонд гайхалтай уур амьсгалыг бүрдүүлж өгдөг. Хар бараан зүйлсийг болзооны үед ярихгүй байх дүрмийг бий болгох хэрэгтэй. Харин оронд нь хайртынхаа бүх анхаарлыг нь өөртөө татаж, нүдийг нь булаахын тулд сээтгэнэж уур амьсгалаа илүү халуухан болгож болох юм.

3.      Аливаа зүйлийг хамтдаа хийх

Мэдээжийн хэрэг болзоо гэдэг нь зөвхөн оройн хоол, уух зүйлс гэдэг ойлголтоос илүү чухал юм. Хамгийн дурсамжтай болзоонууд ямар нэгэн бүтээлч зүйлсээс үүдэлтэй байдаг бөгөөд хөл хорионы энэ цаг үе хосуудад хамтдаа бүтээлч зүйлсийг хийх, гайхалтай дурсамжийг бий болгох боломжийг олгож байж магадгүй юм. Нэгнийхээ хүсэл сонирхол, хоббиг хүндэтгэн хийхийг хүсч буй зүйлсийг нь хамтдаа туршиж үзэхийг зөвлөж байна.

4.      Романтик спа

Намуухан романтик ая эгшиглүүлэхийн хажуугаар хамтдаа хөөстэй ванн дотор хэвтэж, хундага дарс шимэхийг санал болго. Уснаас гараад хайртдаа массаж хийж өгөх нь халуухан үзэгдлийг эхлүүлэхэд хамгийн төгс арга юм.

5.      Нэг нэгнийхээ биеийг дахин олж нээх

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид хамтрагчийнхаа нүцгэн бие гэх мэт энгийн зүйлсийг хараад дасал болсон байдаг. Хэрэв та хайртдаа дахин дурлах эсвэл харилцаагаа шинэхэн хосууд шиг халуухан болгох арга замыг хайж байгаа бол шөнө бүр нүцгэн унтаарай. Ингэснээр үггүйгээр дотно харилцааг бий болгох болно. Нүцгэн унтах нь гэрлэлтийн аз жаргалыг нэмэгдүүлдэг гэсэн зарим судалгаа байдаг ( арьс арьсандаа хүрэлцэх нь сэтгэл хөдлөл болон мэдрэмжинд нөлөөлдөг окситоцин гэх гормоныг ялгаруулдаг ).

6.      Сексийн талаар ярилц

Бие биетэйгээ туршиж үзэхийг хүсч буй секс сонирхлынхоо талаар чөлөөтэй ярилцаарай. Бэлэг эрхтний бөгж, вибратор гэх мэт секс тоглоомууд нь та 2-н сексийн амьдралыг  шинэлэг бөгөөд илүү сонирхолтой болгож өгдөг тул хайрттайгаа ярилцан туршиж үзэхийг зөвлөж байна. Магадгүй шинэхэн хосуудын хувьд нээлттэй ярилцах нь санаа зовмоор санагдаж болох ч хоорондоо харилцан ойлголцох нь харилцааны хамгийн чухал зүйл юм. 

Сэтгэгдэлүүд

Aronowski J, Zhao X buy cialis online usa

fMvNFohrl

2023-08-19

In some embodiments, the cell is present in the breast tissue, skin, kidney, lung, colon, liver, pancreas, stomach, intestine, colon, muscle, mammary gland, ovary, testes, prostate, brain, spinal cord, peripheral nerve, and heart order proscar for hair loss

QAWKDw

2023-07-17
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.