Хэвлийн таргалалттай хэрхэн тэмцэх вэ?

Амьдралын буруу хэв маягаас үүдэн илүүдэл жин буюу таргалалт үүсч эхэлдэг. Бид өглөө хэдэн цагаас сэрэх, өглөөний цайндаа юу идэхээс эхлээд бидний амьдралын хэв маяг тодорхойлогддог. Тэр тусмаа үүнээс үүдсэн хэвлийн таргалалт нь бидний эрүүл мэндэд аюул заналхийлж байдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хэвлийн таргалалт нь зүрх судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ.

Хэрэв та хэвлий хэсгийн таргалалттай бол энэхүү нийтлэлийг заавал уншихыг зөвлөж байна.

Америкийн зүрхний нийгэмлэгээс (AHA) гаргадаг “Stroke” сэтгүүл дээр нийтлэгдсэнээр :

Судлаачид Их Британийн 40-69 насны 500.000 хүнийг судалгаанд хамруулан (үүнээс 55% нь эмэгтэйчүүд байсан) биеийн хэмжилтийг нь хийж 7 жилийн турш хяналтанд байлгасан байна. Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд хэвийн жинтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэл илүү өндөр байжээ. Түүнчлэн бүсэлхий болон гуяны  таргалалттай эмэгтэйчүүд зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл эрчүүдийнхээс 18%-иар илүү байжээ.

БҮСЭЛХИЙН ТОЙРОГ ТОМРОХ ТУСАМ ЭРСДЭЛ ИЛҮҮ ӨНДӨР БОЛДОГ

Бүсэлхийн тойрог : Энэ хэмжигдэхүүн нь хүний их биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож, төвийн таргалалтыг илрүүлэх ач холбогдолтой.Төвийн таргалалт нь хүний их бие, хэвлий орчимд хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээгээр тодорхойлогдоно. Хэвлийн өөхлөлт ихтэй байснаар тухайн хүний биеийн жингийн индекс (БЖИ) хэвийн байсан ч төвийн таргалалттай буюу халдварт бус өвчин, тухайлбал зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.

Хэвлийн таргалалттайгаа тэмцэх доорх зөвлөгөөг хүргэж байна.

1.      Жингээ хэвийн хэмжээнд нь барь

Эмэгтэй хүн нас ахих тусмаа мөн цэвэршилтийн дараа жин нэмэх хандлагатай байдаг. Энэ нь дааврын өөрчлөлт, булчингийн масс багасах, мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөх зэрэг маш олон шалтгаантай байдаг. Биеийн жин, хэвлийн өөхлөлт, өдөр тутмын амьдралын хэв маягтаа анхаарч өөрчлөлт хийх нь жингийн илүүдлээс урьдчилан сэргийлж чадна. Хамгийн чухал нь хатуу хоолны дэглэм барьж хурдан хугацаанд хаясан жин эргээд хурдан жин нэмэх үндэс болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

2.      Хөдөлгөөнтэй бай

Жингээ хэвийн хэмжээнд барих мөн хүссэн бие галбиртай болоход дасгал хөдөлгөөн тусалдаг. Хэрэв та фитнессд явах дургүй эсвэл цаг зав байдаггүй бол өглөө ажилдаа явахдаа, ажлаасаа тараад гэр лүүгээ явахдаа алхалт хийх нь танд ашигтай байх болно. Заавал эрчтэй дасгал хийх албагүй зөвхөн хөдөлгөөнтэй байх нь таны бодисын солилцоог сайжруулахад тусалдаг.

Тогтмол дасгал хөдөлгөөн нь зөвхөн жингээ хасахад бус харин биеийг эрүүлжүүлж, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг сайжруулдаг. 7 хоногт 2 удаа булчингийн үндсэн хэсгүүд дээр төвлөрч дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн массаа нэмэгдүүлж чадах юм. Булчингийн масс нэмэгдэхийн хэрээр илүү их калори шатаахаас гадна жингээ хэвийн хэмжээнд барьж чадна.

ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД ЭРСДЭЛЭЭ ТООЦООЛООРОЙ

Ихэнх хүмүүс биеийн жингээ Биеийн Жингийн Индекс (BMI)-р хэмждэг ба энэ нь жин ба өндрөөс хамаарч тооцоологддог. Хэрэв таны БЖИ 25-29,9 байвал илүүдэл жинтэй гэж тооцогддог бөгөөд 30 ба түүнээс дээш байвал хэт таргалалттай хэмээн тодорхойлогдоно.

Та доорхи линкээр орж өөрийн БЖИндексээ тооцоолоорой.

( www.health.harvard.edu/BMI ).

Хүснэгтэнд : Хэрэв та 72кг бол 160 pound, 170 см бол 5'7" гэж үзвэл таны БЖИ – 25 буюу илүүдэл жинтэй байна гэж тооцно.

Дээрх эрсдэлээс зайлсхийхийн тулд эмэгтэй хүний бэлхүүсний тойрог 35 инч буюу 85 сантиметрээс бага байх ёстой хэмээн эрдэмтэд зөвлөж байна.

Амьдралын зөв хэв маяг болох хоол хүнсээ сайжруулах, түргэн хоолноос татгалзах, бага хэмжээгээр идэх, сэтгэл санаагаа тайван байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийх болон йогоор хичээллэх нь танд бага ч болов хэвлийн таргалалтаас салахад чинь тусалж мэдэх юм.

Эх сурвалж : https://www.health.harvard.edu/

Сэтгэгдэлүүд

tegretol order ciprofloxacin where to buy order lincocin pill

Sggaxq

2023-12-17

generic vardenafil 20mg buy plaquenil 400mg pill order plaquenil 400mg online cheap

Tmlpjq

2023-12-16

nateglinide ca buy nateglinide 120 mg for sale buy candesartan no prescription

Hxhysq

2023-12-15

generic ipratropium 100mcg buy linezolid tablets linezolid order online

Xydpsz

2023-12-13

order lexapro sale revia price cost revia 50mg

Kmemjq

2023-12-11

buy furosemide 40mg generic lasix 40mg tablet albuterol sale

Oxsuyn

2023-12-10

strattera 10mg price order generic quetiapine 50mg order sertraline for sale

Umvjuz

2023-12-09

buy actigall 300mg generic order zyban 150mg generic cetirizine 5mg pill

Lhxcdm

2023-12-07

buy zithromax 250mg pills gabapentin 100mg brand order neurontin for sale

Npxbsq

2023-12-06

medication suppresses gastric acid safest antacid to take percription medicine for bloating

Qxlfdm

2023-12-05
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.