Жирэмсэн эхчүүдийн анхааралд

    • Та жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол  

      Та жирэмсэн болсон байх магадлалтай бол

      Та жирэмсэн бол манай нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Энэ удаагийн нийтлэлээрээ бид эрдэмтдийн хийсэн согтууруулах ундааны сонирхолтой туршилтыг танд хүргэж байна.  


      Жирэмсэн эмэгтэйн уусан согтууруулах ундааны 60-70% нь урагт нөлөөлдөг 

Жирэмсний эхний 3-4 долоо хоногт согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь нотлогдсон байдаг. Сүүлийн судалгаагаар жирэмсний эхний 3-4 долоо хоногоос өмнөх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн тархин дахь үйл ажиллагаа өөрчлөгдөх, яваандаа тархины бүтцэд өөрчлөлт орж эхэлдэг. Ихэнхи эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдээгүйн улмаас жирэмсний эхний хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэх нь урагт тархины өөрчлөлтийг өдөөдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.


 PLOS ONE сэтгүүл дээр нийтлэгдсэнээр эрдэмтэд Хулгана дээр туршилт хийж согтууруулах ундаа хэрэглэснээр биеийн бусад эд эрхтэнд генийн өөрчлөлт гардаг болохыг баталсан байна. Жирэмсний эхэн үед архи хэрэглэхэд үр хөврөлийн үүдэл эсэд генийн зохицуулалтын өөрчлөлт явагддаг болохыг Финландын Хельсинки их сургуулийн доктор Nina Kamenin Ahola-н удирдсан судалгааны баг тогтоосон байна. Өмнө нь амьтад дээр хийсэн судалгаанаас үзэхэд архины хэрэглээ нь жирэмсний эхэн үеийн үр хөврөлийн генийн бүтцэд нөлөөлж, генийн үйл ажиллагааг зохицуулдаг эпигеномид өөрчлөлт ордог болохыг тогтоосон байна. Судалгааны үр дүнгээ батлахын тулд судалгааны баг хэсэг бүлэг жирэмсэн хулгануудад жирэмсний эхний 8 хоногийн хугацаанд хооллож ( энэ хугацаа нь хүний 3-4 долоо хоногтой тэнцэнэ ) үр хөврөлийн эпигеномид үзүүлэх нөлөөллийг шинжилжээ. Туршилтаар согтууруулах ундаанд хордоогүй жирэмсэн хулгануудын үр хөврөлтэй харьцуулахад архинд хордсон үр хөврөл нь эпигеномийг өөрчилсөн болох нь батлагдсан байна. Үүнээс гадна судлаачид дахин 2 эд эсэд генийн үйл ажиллагааны өөрчлөлт гарсан болохыг тогтоожээ. Хулгануудын үр удмыг насанд хүрсэн үед тархиных нь бүтцийг тодорхойлохын тулд соронзон резонансын дүрслэлийг ( MRI ) ашиглан согтууруулах ундаанаас үүссэн өөрчлөлтийг тодорхойлжээ. Архи, согтууруулах ундаагаар хооллосон хулгануудын үр хөврөлд хүн дээр илэрдэг ургийн согтууруулах ундааны синдромтой ижил төстэй шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд энэ синдромыг одоогоор оношлоход хүндрэлтэй байгаа тухай судалгааны эмч нар дурджээ. Үүнд өсөлт хөгжлийн хурд, нүүрний болон гавлын ясны хэт идэвхжил болон бүтцийн өөрчлөлт зэрэг багтах юм. Судлаачид тэдний олж тогтоосон үр дүн нь генийн зохицуулалтанд нөлөөлдөг эпигенетикийн өөрчлөлт, хүний ургийн согтууруулах ундааны синдромыг ( FAS ) оношлох хэрэгсэл болох биологийн биомаркер болно болгон ашиглаж болно гэж үзжээ.


Доктор Каминен хэлэхдээ : “ Судалгааны үр дүн нь жирэмсний эрт үе шатандаа архи хэрэглэх нь генийн зохицуулалтыг өөрчилдөг гэсэн бидний таамаглалыг дэмжиж өгнө. Энэ нь согтууруулах ундаанаас үүдэлтэй хор хөнөөлийг оношлоход ач холбогдолтой байх болно. Оношилгоо хийхэд туслах механизм, биологийн маркерыг судалж үзээд гарах хор уршгийн шаардлагатай дэмжлэгийг бид эрт санал болгож чадна. Дөнгөж төрсөн нярайн амнаас авсан дээжис нь жирэмсний эрт үеийн архины хор хөнөөлийн хэмжээг тодорхойлж чаддаг ” гэжээ. 2014 оны 1 сард Medical News сонины мэдээллэснээр Cleveland мужийн Кейс Вестерн Резерв их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар үр хөврөлийн зүрхний зургийг гаргасан нь хүмүүст жирэмсэн үеийн согтууруулах ундааны хэрэглээ нь урагт зүрхний гажиг үүсгэдэг талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлнэ гэсэн байна.

Шинэхэн хүнээ өлгийдөж авна гэдэг эмэгтэй хүний хувьд шинэ амьдрал эхлүүлэхтэй ижил юм. Тийм ч учраас эхчүүд хүүхдээ тээх хугацаандаа эрүүл зөв хооллож, архи тамхи хэрэглэхгүй байх нь бяцхан үрээ эсэн мэнд өлгийдөж авахад нэн тустай байдаг. 


Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.