3 нас хүртэлх хүүхдэд идүүлж болохгүй зүйлс


0-3 нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд анхаарлаа хандуулаарай.  


3-с доош насны хүүхдүүдэд хэзээ ч өгч болохгүй хоол хүнсний талаар бэлтгэлээ 


1. ТҮҮХИЙ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН 


Бага насны хүүхдийн, тэр тусмаа дархлаа сул байгаа хүүхдийн хэзээ ч хэрэглэж болохгүй зүйлсийн нэг бол түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн юм. АНУ-н өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр үхэр, ямаа, хонь болон бусад хөхтөн амьтдын түүхий сүүнд “ хоол хүнсээр дамжин өвчин үүсгэх магадлалыг 150 дахин ихэсгэдэг үхлийн аюултай эмгэг төрүүлэгч Сальмонелла, Листерия, Кампилобактер зэрэг бичил биетүүд байдаг “ хэмээн онцолжээ.  


2. БЭЛЭН БОЛОН ТҮРГЭН ХООЛ 


Бага насны хүүхдүүдийн хамгийн дуртай идэх хоол бол түргэн хоолнууд байдаг. Хүүхдээ түргэн хоолоор хооллохоос аль болох зайлсхийсэн нь дээр. Түргэн хоолны ихэнх нь тос ихтэй, хэт чихэрлэг, мөн давс, амтлагч ихтэй байдаг. Үүний улмаас чихрийн шижинхорт хавдарзүрх судасны зэрэг бусад өвчнүүдэд өртөх эрсдэл хөврөн гардаг. 


3. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА 


Хийжүүлсэн ундаа нь ямар ч тэжээллэг чанаргүй, хэт өндөр илчлэгтэй байдаг тул хүүхдийн шүд цоорох, чихэрлэг ундаанаас хамааралтай болгож донтуулах, яваандаа хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх зэрэг эрсдэлтэй болохыг судалгаагаар нотолжээ 


4. САМРЫН ТОС 


Газрын самарны тосыг 3 нас хүрээгүй хүүхдэд өгөх хэрэггүй бөгөөд энэ нь ирээдүйд харшил үүсгэх магадлалтай байдаг.  


5. ЗЕФИР - МАРШМЕЛЛОУ 

 

Маршмэллоуд маш их элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлөхөөс гадна чихрийн нөлөөгөөр хоолны дуршилгүй болгодог. Мөн хүүхэд хахах аюултай байдгийг санах хэрэгтэй. 


6. БОХЬ 


Америкийн анагаах ухааны академиас бохийг хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөж байнаУчир нь 3 хүртэлх насны хүүхдүүд бохинд хахах эрсдэлтэй байдаг. Мөн бохь нь сахарын агууламжтай байдаг учир хүүхдийн шүд цоорох гол шалтгаан болдог байна 


7. ТҮҮХИЙ ЛУУВАН 


Лууван нь бета-каротинкали, В амин дэмээр баялаг боловч 3 хүртэлх насны хүүхдэд түүхийгээр өгөх нь хахах эрсдэлтэй байдаг. Иймээс лууванг жигнэж бага багаар өгөх нь зүйтэй юм.  


8. ПОПКОРН, ШАГШУУРГА, ЧИПС 


Чипсшагшуургапопкорн зэргийг 3 хүртэлх насны хүүхдүүдэд өгөхгүй байхыг эмч нар зөвлөдөгШагшуургачипс нь цадсан мэт мэдрэмж төрүүлж эргээд "тэжээллэг" хоолноосоо татгалзахад хүргэдэг. Мөн сахар давсны агууламж ихтэй тослог өндөртэй байдаг тул хүүхдэдээ чипс, шагшуурга зэргийг өгөхгүй байсан дээр.Үүний оронд жимс жимсгэнэногоог хоолонд нь түлхүү хэрэглэх нь зүйтэй юм.  


9. ШҮҮРХИЙ МАХ 


Хүүхдийн ходоод насанд хүрэгчдийнхээс илүү бага хүчил ялгаруулдаг учир түүхий болон шүүрхий маханд байх элдэв нян бактерит өртөж өвчлөл үүсэх нь амархан байдаг. Иймээс бага насны хүүхдийн хоолны махыг сайтар болгож өгөх нь зүйтэй юм.

  

10. ТҮҮХИЙ ЗАГАС 


Япончуудын дуртай үндэсний хоол болох Сүши, сашими зэрэг нь амттай, уураг болон омега-3 тосны хүчил агуулсан хоол хүнс боловч АНУ-ын Хүнс, эмийн газрын мэдээлснээр 5-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглосон байдаг. Хэдийгээр Япончуудын дуртай хоол хэдий ч тэд хүүхдэдээ 5 нас хүртэл нь дээрх хоолнуудыг өгөхөөс аль болох татгалздаг байна. Түүхий загас идэх нь гепатит, паразит халдвар, сальмонелла гэх мэт болзошгүй эрсдэлийг дагуулдаг бөгөөд үүнд хүүхдийн биеийн дархлаа тэмцэж чаддаггүй байна.  


11. САМАР 


Тав хүртэлх насны хүүхдэд хахах эрсдэлээс сэргийлж бүхэл самар өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдүүд самарнаас харшлах магадлалтай байдаг тул болгоомжтой байх нь чухалХэрэв танай гэр бүлд самарны харшилтай хүн байдаггүй бол хүүхдээ 6 сар хүрмэгц нь самарны нухаш өгч болно. 


Эх сурвалж : https://mom.com/ 

 

 

  

 

 

Сэтгэгдэлүүд

order clozaril 50mg for sale - accupril sale buy generic pepcid over the counter

Peqnuj

2024-03-28

zidovudine cost - epivir 100mg drug allopurinol sale

Ffnpss

2024-03-27

order glucophage 500mg for sale - buy ciprofloxacin medication order lincomycin pill

Owmhpb

2024-03-26

furosemide online - order warfarin pill buy capoten 25mg generic

Yheeah

2024-03-23

acillin brand order acticlate generic cheap amoxicillin online

Krgrnf

2024-03-22

ivermectin 12mg online - amoxiclav online tetracycline 500mg price

Didocm

2024-03-20

valacyclovir cheap - nemazole over the counter order zovirax 800mg online cheap

Shhyec

2024-03-20

purchase ciplox for sale - erythromycin 250mg oral erythromycin brand

Tlzsmf

2024-03-18

flagyl price - cefaclor 500mg us order generic azithromycin

Gbuihc

2024-03-17

cipro ca - septra brand amoxiclav for sale

Eoxqhy

2024-03-15
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.