Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хүнс


Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хүнс гэдэг нь хүн хэрэглэж буй хоол хүнсэндээ нэмж хэрэглэснээр хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг хүнсийг хэлдэг.  


Хорт хавдрын эсрэг байгалийн гаралтай нэгдлүүдийг агуулсан хүнсэнд дараах зүйлс орно. 


1. АЛИМ 


“ Өдөрт нэг алим иддэг бол эмч хэрэггүй “ гэдэг худал үг биш юм. Алим нь  хавдрын эсрэг үйлчилгээг дэмждэг ургамлын гаралтай Полифенол хэмээх бодисыг агуулдаг. Полифенол нь үрэвсэл, зүрх судасны өвчин, халдвараас урьдчилан сэргийлж чаддаг ургамлын гаралтай нэгдэл юм.  


2018 оны Journal of Food and Drug Analysis сэтгүүлээс хийсэн судалгаагаар хавдрын эсүүдийн өсөлтийн эсрэг үйлчилгээтэй болохыг нотолсон байдаг.   


2. ЖИМС ЖИМСГЭНЭ 


Жимс жимсгэнэ нь амин дэмэрдэс бодис мөн эслэгээр баялаг байдаг.  


Хэд хэдэн судалгаанаас харахад бөөрөлзгөнө жимсний нэгдэл антоцианин нь бүдүүн гэдэсний хорт хавдрын нөлөөг бууруулах, нэрс жимсний үрэвслийн эсрэг үр нөлөө нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг гэх мэт жимс жимсгэнийн ашиг тус маш их юм.  


3. ХҮНСНИЙ НОГОО 


Брокколи, цэцэгт байцаа, байцаа гэх мэт хүнсний ногооны найрлагад витамин C, витамин К, манган зэрэг ашигтай тэжээллэг бодисоос гадна хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг ургамлын нэгдэл болох Сульфорафан агуулдаг.  


Мөн сульфорафан нь бүдүүн гэдэсний хорт хавдар болон хөхний хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ.  


4. ЛУУВАН 


Лууван нь витамин А, витамин К болон антиоксидант зэрэг хэд хэдэн чухал тэжээллэг бодисоос гадна маш их хэмжээний бета-каротин агуулдаг байна 


Бета-каротин нь дархлааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна хөхтүрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Мөн ходоодны хорт хавдар тусах эрсдэлийг 26%-иар бууруулдаг байна.  


5. ЗАГАС 


Салмонмакрельанчо зэрэг загасны төрөл нь B амин дэм, кали, омега-3, тосны хүчил зэрэг чухал шаардлагатай тэжээллэгээр баялаг байдаг.  


Дээрх загасыг хоол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс, огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулбал шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл 53%-иар бага байжээ. Мөн түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ.  

 

6. ХУШГА 


Бүх төрлийн самар хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг хэдий ч Америкийн хорт хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хушгийг илүү онцлон судалсан байна. Хушга нь педункулагин хэмээх нэгдэл агуулдаг бөгөөд энэ нь бие махбодид метаболизмд орж хөхний хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.  


7. БУУРЦАГТ УРГАМАЛ 


Буурцаг, вандуй, сэвэг зарам зэрэг буурцагт ургамалд эслэг ихээр агуулагддаг учир шулуун гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулахад тусалдаг.  


Эрдэмтэд эслэг ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүс, өдөр тутмын эслэгээ авч чаддаггүй хүмүүстэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах эрсдэл 20%-иар бага байдгийг нотолжээ 


НЭМЭЛТ ЭМ БЭЛДМЭЛҮҮД 


Дээрх хоол хүнс нь бүгд бидний өдөр тутмын хэрэглээний хүнс юм. Гэсэн хэдий ч та хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдлүүдийг агуулсан нэмэлт тэжээл, эм витамин хэрэглэж болно.  

Витамин A, C, E болон флоретин, антоцианин, сульфорафан зэрэг ургамлын гаралтай нэгдлүүд нь нэмэлт эм бэлдмэлийн хэлбэрээр худалдаалагддаг.  


ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, ЗААВРЫН ДАГУУ ХЭРЭГЛЭХИЙГ АНХААРААРАЙ. 


Шинэхэн жимс, ногоосайн өөх тос агуулсан тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг санах нь чухал юм.  


Эх сурвалж : https://www.medicalnewstoday.com/ 

Сэтгэгдэлүүд

buy generic nizoral - buy cheap butenafine order sporanox 100 mg online

Isynll

2024-04-25

famvir 250mg canada - famciclovir 250mg tablet valaciclovir 500mg sale

Poaawk

2024-04-25

purchase terbinafine generic - buy cheap diflucan grifulvin v pills

Jmjtvp

2024-04-23

semaglutide 14 mg ca - buy cheap generic desmopressin order desmopressin spray

Xafrwx

2024-04-21

order repaglinide generic - buy prandin sale order empagliflozin 25mg

Mxauly

2024-04-20

micronase pill - purchase pioglitazone online forxiga 10 mg usa

Mhheff

2024-04-18

glucophage 500mg pill - buy cheap januvia acarbose 50mg ca

Foxamt

2024-04-17

clarinex over the counter - zaditor 1mg tablet ventolin pills

Lemyjx

2024-04-16

medrol 16mg pills - purchase claritin pills cost astelin 10 ml

Enekwx

2024-04-14

stromectole online - buy generic eryc cheap cefaclor 250mg

Oxczhb

2024-04-11
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.