Уншигч та бүхэндээ зохиолч Б.Баярхүүгийн "Хайрцаг" триллер романыг танилцуулж байна. Уран зохиол, киноны нэгэн төрөл болох триллерийг манай оронд тэр болгон мэдэхгүй байх талтай. Аймшгийн зохиол, кинонд хүнийг шуудхан айлгах, цочоох, огцом үзэгдлүүд ихээр гардаг бол триллер зохиол нь уншаад дууссаны дараа ч бодож төсөөлөх, эргэцүүлэх, ухаж төнхөх зүйлүүд ихтэй үлддэгээрээ онцлогтой. Хүмүүжлийн тал дээр гадны орнуудад энэхүү төрөл ихэвчлэн өсвөр насныханд чиглэсэн байх нь бий. Хүнийг багаас нь хашир болгох, аливаа юманд ул суурьтай болгоомжтой болгоход их дөхөм болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохирсон үйл явдал, үг хэллэгтэй триллер болон аймшгийн зохиол уншуулж байх нь сурган хүмүүжүүлэхэд ч тустай болов уу.
Төрөл | Үзүүлэлт |
---|---|
Зохиолчын нэр | Баярхүү |
Хэвлэгдсэн огноо | 2018 |
Хэл | Монгол |
Хуудасны тоо | 267 |
ISBN код | 978-99978-75-58-7 |
Жин | 225.0 гр |
Хэмжээ | 170 X 120 X 19 мм |
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Барааг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан буцаах эсвэл солих боломжтой. Буцаах бараа сав баглаа боодол бүтэн, шошго эвдрээгүй, ашиглаагүй, үнэр болон бохирдолгүй байх ёстой. Солилт буцаалтын журам
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.